Салбарын
шилдэг мэргэжилтнүүд
Мэргэжлийн инженерийн ангийн оюутнуудаас бүрдсэн чадварлаг багш нартай минь танилцаарай.
Багш нар
Жилийн туршлага (нийт)
Курсууд

Б. Сайнбаяр
Багш
ШУТИС-МХТС Хиймэл Оюун Ухаан ангийн оюутан. Миний амьдралдаа баримталдаг гол зарчим бол “Өчигдрийн өөрөөсөө өнөөдөр илүү болох”. Эелдэг зантай бөгөөд үргэлж бусадтай эерэг харилцаатай байхыг хичээдэг. Өөрийн гэсэн үзэл бодол байр сууриа илэрхийлж чаддаг. Аливаа аргументыг 2 талаас харахыг хичээдэг. Бие даан суралцах дуртай.

Г. Батзориг
Багш
Монгол улсын их сургууль МХТС Программ хангамж мэргэжлээр суралцдаг. Хувиараа шүлэг бичих уран зураг сонирхох хоббитой. Би хийгээд алдахаас илүү хийхгүй байхаас айдаг. Өөрийн үзэл бодолдоо үнэнч надад бусдын амьдрал илүү гэрэлтэй болгох шиг жаргалтай зүйл байхгүй.Хувь хүний шударга ёс хийгээд тэгш байдлыг дэмждэг. Сурагчдадаа хичээл заах үедээ мэргэжлийн онолууд амьдрал дээр хэрхэн хэрэгжиж хүн төрөлхтний технологийн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байгааг ойлгуулахыг хичээдэг. Дийлэнх зүйлийг өөрөөр суралцах боломжтой эрин зуун ирж байгаа ч Миний хувьд эмх цэгцтэй академик мэдлэгийг илүүд үздэг.

У. Санж-Очир
Багш
Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд сургуульд компьютерийн шинжлэх ухаанаар сурдаг. Сонирхсон зүйлсээ сэтгэлээсээ хичээж хийдэг. Компьютер дээр photoshop-оор, утас дээр Picsart-аар зураг янзалдаг. Компьютер дээр Davinci Resolve ашиглаж, утсан дээр Vivacut ашиглан бичлэг эдит хийдэг. Компьютерын болон олон улсын хэл сурах сонирхолтой. Япон хэлний дунд, солонгос хэлний анхан төвшний мэдлэгтэй.

Ө. Ариунчимэг
Инженер багш
Сайн байцгаана уу? Tee education сургуулийн инженер багш Ө.Ариунчимэг байна. МУИС-г Software Engineer мэргэжлээр төгссөн. Одоо Tee Education сургуульд инженер багшаар тав дахь жилдээ ажиллаж байна. Мөн үндсэн мэргэжлээрээ Titan CRA компанид системийн инженерээр ажилладаг. Багшийн ажлаа би маш их хайрладаг. Их сургуульд сурч байх хугацаандаа болон ажил, мэргэжлээрээ дамжуулан хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хүүхдүүддээ хамгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэхийг зорьдог. Хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлж, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлөхөд нь урам зориг өгч, зөв чиглэлээр хөтлөх нь миний хамгийн дуртай зүйлсийн нэг. Хүүхдүүдийн нүдэнд мэдлэгийн гэрэл асаах тэр мөч бүр надад урам зориг, бахархалт төрдөг. Ирээдүйн инженер, бүтээлч сэтгэлгээтэй залуу үеийг бэлтгэж байгаа гэдэгтээ манай хамт олон болон би үргэлж баяртай, сэтгэл хангалуун байдаг.

Г. Энгүүнбаяр
Багш
Монгол Улсын Их Сургуульд Програм хангамжийн чиглэлээр суралцдаг. Хүн өөрийн хязгаарыг өөрөө тогтоодог гэж боддог бөгөөд тасралтгүй суралцах нь хөгжил дэвшлийн үндэс гэж үздэг. Программчлал бол дуусашгүй аялал, энэ замыг сонгосондоо үргэлж баяртай байдаг. Ялангуяа дүү нартаа өөрсдийгөө хөгжүүлэх, суралцах үйлсэд нь бодитой дэмжлэг үзүүлэхийг эрхэмлэдэг.

М. Энх
Багш
Ирээдүйд технологийн салбарт мэргэшиж, Монгол хүүхдүүдийг дэлхийн түвшний инженер болох боломжтой ур чадвараар бэлтгэх зорилготой ажилладаг. Видео тоглоом бүтээх, Metaverse хөгжүүлэлт зэрэг чиглэлд сонирхолтой. Технологийн аргаар виртуал орчинд бүтээл туурвиж, хүмүүст шинэ мэдрэмж өгөхүйц шийдлүүд дээр ажиллахыг зорьдог.
Багш болох уу?
Хэрэв та туршлагатай мэргэжилтэн бөгөөд дараагийн үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Холбоо барих