Манай сургалт 3–10 ангийн хүүхдүүдэд зориулсан. Хүүхдүүдийн насны онцлогт тохирсон хөтөлбөрөөр дижитал технологийн суурь мэдлэг, алгоритмын сэтгэлгээ, бүтээлч туршилт, практик төсөл хэрэгжүүлэх чадварыг үе шаттай хөгжүүлдэг.
3–10 ангийн хүүхдүүдэд зориулсан сургалтын чиглэл, ур чадварын төлөвлөлтийг карт хэлбэрээр харууллаа.

3-р ангийн хөтөлбөр нь сурагчдад тоон технологийн бүтэц /hardware/, түүн дээр ажиллах программуудыг /software/ танилцуулан ойлгуулна. Аливаа дижитал системтэй ажиллах эхний шат болох кодчиллын анхны мэдэгдэхүүнийг өгч, программын урсгал, шийдвэр гаргалт гэх мэт энгийн ойлголтыг тоглоомчилсон платформ ашиглан ойлгуулснаар сурагчид программ хэрхэн ажилладаг талаар ойлголттой болно. Бага ангийн сурагчдад тохиромжтой визуал программчлалын хэл ашиглан кодыг блокын төвшинд суралцаж, жижиг анимэйшн болон түүх зохиож сурна.

4-р ангийн хөтөлбөр нь мэдээллийн технологийн хамгийн чухал суурь ойлголтууд болох өгөгдөл ба мэдээллийн ялгааг ойлгохоос эхэлнэ. Дижитал системд өгөгдөл хэрхэн бүтдэг, түгдэг талаар ойлголтыг авна. Мөн 3-р ангид суралцсан кодчиллын чадварыг ахиулан кодчиллын суурь ойлголтууд болох хувьсагч, давталт, нөхцөл шалгалт зэргийг суралцан, визуиал программчлалын хэл дээр тоглоом зохиож сурна.

5-р ангийн хөтөлбөр нь цахим орчны мэдээллийн платформуудтай танилцаж, хэрэгцээт мэдээллүүдийг бие биедээ дамжуулах болон хадгалах тухай суралцана. Мөн кодчиллын суурь ойлголт, мэдлэгээ дараагийн төвшинд ахиулж, тооцоолон бодох сэтгэлгээний /computational thinking/ эхлэл тавигдаж, зөвхөн код бичих дээр бус асуудлыг системтэйгээр шийдвэрлэх, алгоритмчилахыг суралцана. Энэ ангид хүүхдүүд визуал кодчиллын хэлийг өндөр төвшинд хэрэглэн төсөл хэрэгжүүлж, өөрийн анхны дижитал шийдлийг гаргаж ирнэ.

6-р ангийн хөтөлбөрөөр мэдээллийн технологийн сүлжээ, тэдгээрт холбогдсон төхөөрөмжүүдийн ажиллах зарчмыг ойлгох болно. Мөн цахим орчинд өөрийн мэдээллийг хэрхэн кибер халдлагын эрсдлээс хамгаалах, аюулгүй хадгалах тухай суралцана. Энэ ангид хүүхдүүд визуал кодчиллоос текст кодчилол руу шилжих ба кодын синтакс, семантик зэрэг академик ойлголтуудыг авна. Тооны машин, чат бот зэрэг энгийн программуудыг текст суурьтай программчлалын хэл дээр кодчилж сурна.

7-р ангийн хөтөлбөрөөр мэдээллийн системийн ашигтай менежментийн тухай ойлголтыг авч, мэдээлэл нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэглэгддэг тухай өргөн хүрээний мэдлэг авна. Мөн кодчиллын ахисан шатны ойлголтууд болон процедур, функцээр удирдах зэрэг чадварыг эзэмшинэ. Энэ ангид орчин үеийн дижитал электроникийн үндэст суралцаж, бичил компьютерыг хэрхэн программчилж удирдах мөн энгийн электроник мэдрэгчүүдээр температур, хөдөлгөөн зэргийг хэмжиж сурна. Бас утасгүй холбооны технологийг сурч, хоорондоо мессеж дамжуулах чадамж бүхий бичил компьютерын төслийг (project) хийж гүйцэтгэнэ.

8-р ангийн хөтөлбөрөөр кодчиллын ахисан шатны ойлголтууд болох өгөгдлийн төрөл, программын гүйцэтгэлийн хурд зэрэгт суралцаж илүү хурдан, найдвартай ажиллах программ бүтээж сурна. Мөн дижитал электроникийн ахисан шатны ойлголт, мэдлэгүүдийг эзэмшиж, бичил компьютероор дамжуулан бусад цахилгаан төхөөрөмжүүдийг удирдаж ухаалаг цаг бүтээх төслийг хийж гүйцэтгэнэ. Мобайл технологийн үндсийг судлан, гар утасны аппликэйшныг программчилж, өөрсдийн гэсэн гар утасны аппликэйшний төслийг хийж гүйцэтгэнэ.

Веб хөгжүүлэлт зэрэг чиглэлүүдэд богино хугацааны сургалтуудыг санал болгож байна.